« Элит » хэмээх ойлголт шинжлэх ухааны хэрэглээнд нэвтэрсэн үе нь харьцангуй саяхных билээ. Уг ойлголт латин хэлний eligere – сонгох гэх үгнээс гаралтай бөгөөд орчин цагийн хэлэнд Италийн социологич, элит судлалын нэртэй онолч В. Парэтогийн нөлөөгөөр хэрэглээнд идэвхтэй ашиглагдах болсон. Дээрхээс гадна, франц хэлний elite – сайн, шалгарсан, шилэгдмэл гэх үгнээс гаралтай ч гэж үзэх нь бий. Үг зүйн хувьд « элит » гэх үгийг XVII зууны үеэс Европ дахинаа худалдаачид голчлон хэрэглэх болсон бөгөөд их төлөв чанар сайтай бараа, таваарыг нэрлэдэг байжээ. Гэвч үгийн хэрэглээ өргөжин XVIII зууны дунд үеэс эхлэн цэрэг дайчид, язгууртнуудтай холбоотойгоор « шилэгдмэл хүмүүс » гэх утгаар ашиглах болжээ. XIX зууны үеэс газар тариаланд, тодруулбал ургамал, амьтан, тэдгээрийн шилмэл үйлдэр, угсаатай холбоотойгоор хэрэглэх болсон. Нийгэм-улс төрийн мэдлэгт харьцангуй сүүл үеэс ашиглагдах болсон. 1823 онд гарсан Английн Оксфордын нэвтэрхий толь бичигт нийгмийн дээд давхаргын төлөөлөгчди...
УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР