« Элит » хэмээх ойлголт шинжлэх ухааны хэрэглээнд нэвтэрсэн үе нь харьцангуй саяхных билээ. Уг ойлголт латин хэлний eligere – сонгох гэх үгнээс гаралтай бөгөөд орчин цагийн хэлэнд Италийн социологич, элит судлалын нэртэй онолч В. Парэтогийн нөлөөгөөр хэрэглээнд идэвхтэй ашиглагдах болсон. Дээрхээс гадна, франц хэлний elite – сайн, шалгарсан, шилэгдмэл гэх үгнээс гаралтай ч гэж үзэх нь бий. Үг зүйн хувьд « элит » гэх үгийг XVII зууны үеэс Европ дахинаа худалдаачид голчлон хэрэглэх болсон бөгөөд их төлөв чанар сайтай бараа, таваарыг нэрлэдэг байжээ. Гэвч үгийн хэрэглээ өргөжин XVIII зууны дунд үеэс эхлэн цэрэг дайчид, язгууртнуудтай холбоотойгоор « шилэгдмэл хүмүүс » гэх утгаар ашиглах болжээ. XIX зууны үеэс газар тариаланд, тодруулбал ургамал, амьтан, тэдгээрийн шилмэл үйлдэр, угсаатай холбоотойгоор хэрэглэх болсон. Нийгэм-улс төрийн мэдлэгт харьцангуй сүүл үеэс ашиглагдах болсон. 1823 онд гарсан Английн Оксфордын нэвтэрхий толь бичигт нийгмийн дээд давхаргын төлөөлөгчди...
1. Цадиг намтар XX зууны Америкийн хайв эрдэмтэн, улс төр судлаач, социологич, элит судлалыг хөгжүүлэгчдийн нэг нь Колумбын Их Сургуулийн профессор Чарльз Райт Миллс ( Англи хэлнээ : Charles Wright Mills; 1916-1962 он) билээ. Чарльз Райт Миллс 1916 оны наймдугаар сарын 28 нд Техас муж улсын Уэйко хотод даатгалын ажилтан Чарльз Гровэр Миллс (Charles Grover Mills), Фрэнсис Райт Миллс (Frances Wright Mills) нарын гэрт мэндэлжээ. Тэрээр төрөлх нутагтаа 23 нас хүртлээ амьдарчээ. 1934 онд Далласын Техникийн Сургуулийг дүүргэж 1935 онд Техасын Их Сургуульд элсэн орж улмаар 1939 онд социологийн ухаанаар төгссөн байна. Их сургуулиа төгсөх үедээ Миллс « American Sociological Review », « American Journal of Sociology » гэх эрдэм шинжилгээний нэр хүнд бүхий хоёр цувралд өгүүллээ нийтлүүлсэн байна. Техаст Миллс социологийн чиглэлээр магистрантурт суралцаж байсан Дороти Хэлэн Смит (Dorothy Helen Smith) гэгчтэй танилцаж улмаар эхнэр, нөхөр болцгоожээ. Эмэгтэйчүүдийн Оклахома Колл...