Skip to main content

Posts

Showing posts from April, 2017

ВИЛФРЭДО ПАРЭТО “ЕРӨНХИЙ СОЦИОЛОГИЙН ОЙЛЛОГО БИЧИГ”

ВИЛФРЭДО ПАРЭТО Италийн улс төр судлаач Вилфрэдо Парэто дэлхий дахины улс төрийн шинжлэх ухааны хөгжилд үнэлж баршгүй томоохон хувь нэмэр оруулсан нэгэн юм. Тэрээр орчин үеийн элит судлал, манлайлал судлалын үндсийг тавигчдын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд улс төрийн социологийн ухаанаар мэргэшсэн нэрт эрдэмтэн болно.  Ташрамд дурдахад, монгол хэлнээ Парэтогийн улс төрийн сургаал, номлолыг хоёрдогч эх сурвалжаас тоймлон хураангуйлсан бүтээл олноор хэвлэгдэн гарч байгаа нь нэн сайшаалтай. Ялангуяа, энд МУИС-ийн багш, док, дэд проф. Галсанпилжээгийн Цэнд-Аюуш авгайн хоёр дэвтэр « Өрнийн улс төрийн сэтгэлгээний түүхэн тойм » зохиолыг онцлох байна (Цэнд-Аюуш, XIX-XX зууны улс төрийн сэтгэлгээний хөгжлийн түүхэн тойм: Тэргүүн дэвтэр, 2015; Цэнд-Аюуш, Өрнийн улс төрийн сэтгэлгээний түүхэн тойм: Дэд тэргүүн дэвтэр, 2016, хуудсд. 157-170).  Вилфрэдо Фэдэрико Дамасо Парэто 1848 оны долдугаар сарын 15 нд хувьсгалт хөдөлгөөний төв болж асан Парис хотноо Генуягийн язгуурт...

ВИЛФРЭДО ПАРЭТОГИЙН ЭЛИТИЙН ОНОЛ

Вилфрэдо Парэто 1848 оны долдугаар сарын 15 нд Париж хотноо үзэл бодлын эрхээр цагаачилсан Генуя хотын маркизийн гэр бүлд мэндэлсэн.  Харин эх нь Франц эмэгтэй байсан бөгөөд Парэто багаасаа итали болон франц хэлийг гаргууд сайн сурчээ. Хэдийгээр хоёр улсын хэл, соёлыг гадарлах болсон ч бүхий л амьдралынхаа туршид Парэто өөрийгөө итали хүн гэж үзсээр ирсэн байдаг. 1858 онд гэр бүлээрээ Итали улсад эргэн иржээ. Энд тэрээр техникийн болон хүмүүнлэгийн боловсрол эзэмшсэн байна. Ялангуяа математикийн ухааныг судлахад ихээхэн анхаарч байжээ. Турин хотноо политехникийн их сургуулийг дүүргээд “Хатуу биет дэх тэнцвэржилтийн суурь зарчмууд” сэдвээр докторын зэрэг горилсон байна. Хэдийгээр ямар сэдвээр хамгаалсан нь бичвэрт төдийлөн чухал биш ч тэнцвэржилтийн асуудал түүний нийгэм-эдийн засгийн онолд томоохон байр суурь эзэлдэгийг харуулж байна. Олон жилийн туршид төмөр замын болон металлургийн үйлдвэрт ажилласан. 90-ээд оноос улс төрд хөл тавьсан ч төдийлөн амжилт гаргаж чадаагүй бил...

РОБЭРТО МИХЕЛЬСИЙН ОНОЛ

Вилхэлм Робэрто Эдуард Михельс ( Willhelm Roberto  Eduard Michels, 1876 оны нэгдүгээр сарын 9, Көльн хотноо – 1936 оны тавдугаар сарын 3, Ром хотноо) – нь Италийн социологич, Европын улс төрийн социологийн сонгодог үеийн төлөөлөгч, улс төр судлаач, нам судлалын нэртэй онолч нэгэн. Цадаг намтар Франц гаралтай чинээлэг герман худалдаачны гэр бүлд  Көльн хотноо  мэндэлсэн. Герман (Мюнхэн, Лэйпциг, Халл), Англи, Франц (Сорбонн), Италийн их сургуулиудад суралцсан. Оюутан ахуй үедээ социал-демократ болон синдикалист үзэл санаанд татагдаж, 1907 он хүртэл Германы Социал-Демократ Намын гишүүн байсан боловч Макс Веберийн нөлөөгөөр шинжлэх ухааны ажилд бие сэтгэлээ зориулах болсон. 1907 онд Италид суурьшиж, Турины Их Сургуульд багшилсан. Энд байхдаа тэрээр Италийн цольд эрдэмтэн Гаэтано Москатай танилцаж, түүний нөлөөгөөр элитийн онолын үндсийг судалсан. Москагийн “улс төрийн ангийн” онолыг шимтэн сонирхож, улмаар XX зууны 20-оод оны үеэс Бэнито Муссолинигийн фашист дэглэмий...

РОБЭРТО МИХЕЛЬС "ОРЧИН ҮЕИЙН АРДЧИЛЛЫН НӨХЦӨЛ ДЭХ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН СОЦИОЛОГИ"

Вилхэлм Робэрто Эдуард Михельс (1876-1936 он) - болбоос Герман-Италийн улс төр судлаач, нам судлалыг үндэслэгчдийн нэг болно. 1911 онд бичсэн « Орчин үеийн ардчиллын нөхцөл дэх улс төрийн намын социологи: Нийгмийн олигархи хандлагын судалгаа » нэрт бүтээлээрээ шинжлэх ухааны ертөнцөд нэр олсон. Михельс хүн төрөлхтөний нийгмийн харилцааг судлах явцдаа шууд ардчилал, олон түмний ноёрхлыг нийгмийн практикт хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үр дүнд нь олон түмнээс сонгогдож, тэдний эрх ашгийг төлөөлсөн тооны хувьд цөөн, улс орныг удирдан чиглүүлэх үүрэгтэй хүмүүс гарч ирдэг зүй тогтолтой.  Гэвч улс төрийн нам үүссэнээр мөнөөхөн цөөн тоот хүмүүс олон түмнээс хөндийрч, өөрсдийгөө хаагдмал, түгжигдмэл давхарга болгон хувиргадаг байна. Үүнийг Михельс « олигархийн төмөр хууль, зүй тогтол » хэмээн оночилжээ. Удирдлагын чиг үүрэг илүү мэргэшсэн шинжтэй болж, олон нийт хүчтэй засагт татагдаж, харизм түгээмэлжих болсноор олигархи хандлага улам бүх хаяалбар мөн чана...