Вилхэлм Робэрто Эдуард Михельс (1876—1936 он)— нь Германы улс төр судлаач, социологич нэгэн . Г. Моска, В. Парэто нарын зэрэгцээгээр улс төрийн намын социологи болон элит судлалыг үндэслэгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог . Михельсийн түрүү үеийн улс төрийн бүтээлүүдэд синдикалист шинж агуулагдсан байдгаараа ихээхэн онцлогтой. Өөрөөр хэлбэл, иргэдийн шууд оролцоо хэрэгжиж буй тохиолдолд ардчилал жинхэнэ утгаараа хөгжих бөгөөд төлөөллийн ардчилал өөртөө олигархи хандлагыг ямар нэгэн хэмжээгээр бий болгож байдаг гэж үзсэн. 1911 онд гаргасан « Ардчиллын нөхцөл дэх улс төрийн намуудын социологи » нэрт бүтээлдээ аливаа нийгмийн бүтцийн зүй ёсны бөгөөд гарцаагүй үр дагавар нь олигархи мөн гэсэн дүгнэлт хийжээ. «Олигархи хандлагын төмөр хууль, зүй тогтол»-ыг нээн илэрүүлсэн нь Михельсийг алдар хүндийг оргилд хүргэсэн юм. Тогтвортой оршин тогтнохын тулд ардчилал зохион байгуулалтын хэлбэрт орох шаардлагатай бөгөөд зохион байгуулалтад орсон ардчилал өөрийн гол шинжээ алдаж, удирдагчаа хян...
УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР