«Элит»
хэмээх ойлголт шинжлэх ухааны хэрэглээнд нэвтэрсэн үе нь харьцангуй саяхных
билээ. Уг ойлголт латин хэлний eligere –
сонгох гэх үгнээс гаралтай бөгөөд орчин цагийн хэлэнд Италийн социологич, элит
судлалын нэртэй онолч В. Парэтогийн нөлөөгөөр хэрэглээнд идэвхтэй ашиглагдах
болсон. Дээрхээс гадна, франц хэлний elite – сайн, шалгарсан, шилэгдмэл гэх
үгнээс гаралтай ч гэж үзэх нь бий. Үг зүйн
хувьд «элит» гэх үгийг XVII зууны
үеэс Европ дахинаа худалдаачид голчлон хэрэглэх болсон бөгөөд их төлөв чанар
сайтай бараа, таваарыг нэрлэдэг байжээ. Гэвч үгийн хэрэглээ өргөжин XVIII зууны
дунд үеэс эхлэн цэрэг дайчид, язгууртнуудтай холбоотойгоор «шилэгдмэл хүмүүс» гэх утгаар ашиглах
болжээ. XIX зууны үеэс газар тариаланд, тодруулбал ургамал, амьтан, тэдгээрийн
шилмэл үйлдэр, угсаатай холбоотойгоор хэрэглэх болсон.
Нийгэм-улс төрийн мэдлэгт харьцангуй сүүл үеэс ашиглагдах болсон. 1823 онд гарсан Английн Оксфордын нэвтэрхий толь бичигт нийгмийн дээд давхаргын төлөөлөгчдийг хамтатган нэрлэх ойлголт гэдгээр хэрэглэгдсэн байна. Дүгнэн хэлэхэд XX зууны эхэн үе хүртэл дэлхий дахинаа, АНУ-д бол 30-аад он хүртэл элит гэх ойлголтыг өргөн дэлгэр хэрэглэж байсангүй.
Нийгэм-улс төрийн мэдлэгт харьцангуй сүүл үеэс ашиглагдах болсон. 1823 онд гарсан Английн Оксфордын нэвтэрхий толь бичигт нийгмийн дээд давхаргын төлөөлөгчдийг хамтатган нэрлэх ойлголт гэдгээр хэрэглэгдсэн байна. Дүгнэн хэлэхэд XX зууны эхэн үе хүртэл дэлхий дахинаа, АНУ-д бол 30-аад он хүртэл элит гэх ойлголтыг өргөн дэлгэр хэрэглэж байсангүй.
Ингэхэд элит гэдэгт бид юуг ойлгох ёстой вэ? Хүн
төрөлхтний нийгмийн сэтгэлгээний түүхэнд хүндтэй байр суурь эзлэх олон
судлаачид элит гэх ойлголтод харилцан адилгүй тодорхойлолт өгсөн байдаг.
Тухайлбал, Италийн нэр нэндсэн онолч В. Парэто “Өөрийн
үйл ажиллагааны салбарт хамгийн өндөр индекстэй байгаа тэр ангийг бид шилэгдмэл
анги (le classi elette), элит (elite) гэж нэрлэж байна” хэмээн бичжээ. Үүнээс гадна, элит нь улс төрийн эрх мэдлийг тогтоон
барихад зайлшгүй шаардлагатай мэдлэг чадвар буюу чанарыг эзэмшсэн байх ёстой.
Эдгээр мэдлэг чадвар буюу чанар нь элитийг нийгмийн бусад давхаргаас зааглаж
засаг төрийн эрхэнд харьцангуй урт хугацаанд тогтвортой оршин байхад дэмжлэг
үзүүлдэг байна.
Элитийг судлаачид харилцан адилгүй оноочилж, ойлгож
ирснийг өмнө нэгэнт өгүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор А. Цукерман “нэг
үзэл баримтлал буюу онолыг олон янзаар оноочлох, эсвэл олон янзын үзэл санаа,
үзэл баримтлалыг нэг нэрээр оноочлох явдал байсаар байна” хэмээн бичжээ.
Италийн эрдэмтэн Г. Моска элитийг «улс
төрийн анги» хэмээн нэрлэж “нийгэм дэх зохион
байгуулалтгүй олонхоо захирах зохион байгуулалттай цөөнх” гэж тодорхойлсон
байна. Элитийг Луис Дюпри “нийгэмд дээгүүр байр суурь эзэлж, нийгмийн үйл
явцад нөлөөлж чадах” хүмүүс гэсэн бол, Чикаго Их Сургуулийн профессор
Харольд Дуайт Лассуэлл “нийгэмд нэр хүнд, байр суурь, эд баялаг эзэмших
этгээд”, “дээд эрх мэдэл бүхий хүн”, “дээд ноёрхогч анги”
хэмээн тодорхойлсон. Томас Дай “нийгмийн амьдралыг тодорхойлогч байгууллага,
институт дахь албан ёсны эрх мэдэл” гэсэн бол Амитай Этциони “эрх мэдэл
бүхий этгээд” гэжээ. Английн бичгийн хүн А. Тойнби “бусниулагч олонхоо
сөрөх нийгэм дэх бүтээгч цөөнх” хэмээн үзсэн байна. Энэ мэтчилэн олон тодорхойлолтыг бид нэрлэж
болох юм.
МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
Comments
Post a Comment